ТӨРЛҮҮД

EXTERIOR

Монголын эзэнт гүрний зуны нийслэл Занаду хотын сүр жавхаа, амар амгалан, нүүдэлчин соёлын байгальд ойр чанарыг илтгэх мод ба чулуун бүтээцүүдийг орчин үеийн хэв маягтай хослуулж, байшингуудын гадаад үзэмж болон ногоон байгууламж, хотхоны тохижилтод шигтгэж өгсөн нь эрхэмсэг танд орчин цагийн Занаду хотыг санагдуулах биз ээ.

INTERIOR

Хотхоны интерьер дизайныг эрхэм та өөрийн сонголтын дагуу classic, modern, contemporary, minimalist болон монгол уламжлалт хэв загвараар хийж гүйцэтгүүлэх бүрэн боломжтой. Манай төслийн интерьер дизайныг Mongolian Property Awards 2018 наадмаас Шилдэг байгалийн дизайн, Шилдэг эко барилгын шагнал гардсан Highland Park төслийн гүйцэтгэгч Project Planner ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэж буйг онцлоход таатай байна.

ХОТХОНЫ СЭТГЭМЖ, АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТ

Занаду хотхоны архитектур төлөвлөлтийг Испанийн Мадрид хот дахь Alberto Campo Baeza Architectural Design Studio, Цинхуагийн их сургуулийн дэргэдэх Wood Water Man Environmental Art Studio гаргаж, зураг төслийн зөвлөхөөр Японы Осака хот дахь архитектур төлөвлөлт, инженерчлэлийн Nikken Sekkei компани ажилласан болно. Эрхэмсэг оршихуй, орон зай – байгаль эхийн уялдаа, орчин үеийн амьдралын хэв маягийг чадварлагаар хослуулсан нь тус хотхоны ерөнхий төлөвлөлт, уран сэтгэмжийн гол цөм болсон юм.

Хотхоны үүд нь Богд Хан уулан дахь Чингис хааны чулуун шигтгээт хөшөө рүү эгц харахаар төлөвлөгдсөн бөгөөд хотхоныг дээрээс харвал дүүлэн нисэж буй шонхор шувууны далавч мэт хоёр жигүүрт салаалж харагдана.

Уулын энгэрт шаталж байрлах барилгуудын гадна төрх, олон төрлийн мод, цэцэгс бүхий цэцэрлэг, явган алхах жим, түүхэн нэрт гудмууд, усан оргилуур, хүрхрээ бүхий цөөрөм нь эртний Занаду хотын орчин цагийн төрхийг санагдуулна.