ДАВУУ ТАЛУУД

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭРГЭДЭЭСЭЭ

Тус хотхонд Xanadu Residence төслийн стратегийн түнш American School of Ulaanbaatar-ын цэцэрлэг, бэлтгэл ангийн цогцолбор байрлах бөгөөд энэ нь хотхоны оршин суугчдад маш их үнэ цэнэ авчирна гэдэгт бид итгэлтэй байна.

Хойд Америкийн боловсролын хөтөлбөртэй, олон улсын итгэмжлэл авсан ASU-ийн сурагчид нь бие даасан, чөлөөт сэтгэлгээтэй, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай залуу үе болж өсөн хүмүүждэг бөгөөд төгсөгчдийн 90%-ээс дээш хувь нь олон улсын их дээд сургуульд амжилттай элсэн суралцаж, даяаршиж буй нийгмийн үнэ цэнэтэй иргэд болж төлөвшдөг билээ.