БАЙРШИЛ

БИДНИЙ БАЙРШИЛ - БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Xanadu Residence хотхон нь уулын харууц сайтай налуу өндөрлөг энгэрт шатлан байрласан тул барилга тус бүрээс Улаанбаатар хот, Богд хан уул болон Зайсан толгойг өдөр шөнийн аль ч цагт тольдон харах боломжтой.

Зайсанд байрлах олон улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үзвэр үйлчилгээ, кино театр, төрөл бүрийн үндэстний зоогийн газар, кофе шоп зэрэгт явганаар хүрч үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн хамгийн богино хугацаанд нисэх онгоцны буудал, Тэрэлжийн амралт руу явах уулын зам, хотын төв рүү шууд явах хамгийн сайн замын зангилаа таны дэргэд бий.