ДАВУУ ТАЛУУД

HIGHLAND PARK - MEMBERSHIP CLUB

Xanadu Residence хотхоны оршин суугчид нь тус хотхоны стратегийн түнш Highland Park Membership club –т гишүүн болох онцгой эрх эдэлж, дараахь үйлчилгээг авах боломжоор хангагдана:

HIGHLAND PARK TERRACE – Гэр бүл, найз нөхдийн хамт тансаг зэрэглэлийн зоог барьж, хамгийн ая тухтай орчинд бие сэтгэлээ амрааж, хэзээд мартахгүй баярт мөчүүдээ тэмдэглэх;

МOUNTAIN TOP STAY – Улаанбаатарын хамгийн өндөрлөгт байрлах тансаг зэрэглэлийн буудалд тухалж, тагтнаасаа нийслэл хотын сүр жавхааг бүхэлд нь харах;

10 000 МОДОТ ЦЭЦЭРЛЭГ – Уулын энгэрт цогцлоосон цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж нарс, гацуур, хус, алим, чавга, монос, үхрийн нүд, долоогоно, нохойн хошуу, тэхийн шээг, голт бор, сарнайн бут мододтой танилцах;

ЯНГИРТ ХАД– Янгирт хаднаас урсах усан хүрхрээний чимээнд оргилуун дарс шимж, найз нөхөд, гэр бүлийн хамт ил гал тойрон сууж, цэнгэг агаар, амар тайвныг таашаах;

Төрсөн өдөр, хурим найр, бизнес уулзалт, байгууллагын хурал зөвлөгөөн, тансаг зэрэглэлийн хүлээн авалт зохион байгуулах хүндтэй ажлыг Highland Park-ын хамт олонд даатгаж, дээд зэргийн үйлчилгээ, эрхэмсэг оршихуйг мэдрээрэй.