МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НИЙСЛЭЛ ЗАНАДУ ХОТЫН ТҮҮХ

Монголчуудын мандан бадралын үед төрөлх нутагтаа барьж, дэлхийн түүхэнд нэрийг нь цуурайтуулсан хоёр хотын нэг нь Хархорум, нөгөө нь Занаду билээ.

Чингис хааны отгон хүү Тулуй, Сорхагтани Бэхи хатан нарын дундаас Монголын дөрвөн их хаан Мөнх, Хубилай, Хүлэгү (Ил хаант улс), Аригбөх нар төрсөн бөлгөө. Их Монгол улсын далай хаан Мөнх таалал төгссөний дараа түүний дүү Хубилай 1260 онд Их Монгол улсын хаан ширээнд суув. Түүний ноёрхолд Номхон далайгаас Дунай мөрөн хүртэл, Умард мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв.

1263 онд Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас Монголын өмнөд хязгаар нутагт нүүлгэж, Шанд буюу Занаду хэмээн нэрийджээ. Угтаа тус хотыг 1255 онд Их Монгол улсын Мөнх хааны зарлигаар Хубилай 1256-1259 оны хооронд барьж байгуулсан гэдэг.

Занаду нь Цагаан хэрмээс хойш, Долоон нуурын зүүнтээ Хар тал хэмээх Монголын үзэсгэлэнт нутагт Загаст нуур, Хунт нуур, Үхэрчин овоо, Хадат овоо, Модот овоо, Ээж овоо, Бага хорхой овоо, Хаган овоо, Хулустай овоо орчмоор нийт 25,000 га газрыг хамарч байв. Занаду хот нь нэг талаараа 2200 метр орчим урттай дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн Гадаад хот, зүүн өмнөд хэсэгтээ 1400 метр урттай Дотоод хот, мөн хааш хаашаа 550 метр урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв. Хотын хойд хэсэгт нүүдэлчин ахуй, соёлоо хадгалахын тулд Хубилай хаан ой модод бүхий цэцэрлэгт хүрээлэнг тусгайлан хамгаалж, тэндээ долоо хоногт нэг удаа ан хийдэг байжээ.

Монголын байлдан дагуулал өмнө зүгт тэлэхийн хэрээр нийслэл хотыг эзэнт гүрний төвд шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учир 1271 онд Хубилай хаан Монголын Их Юань улсыг байгуулсны дараа зарлиг буулган нийслэлээ Ханбалуг буюу Дайду (өнөөгийн Бээжин) хот руу нүүлгэхэд Занаду зуны нийслэл болж үлдсэн түүхтэй. Монголын Их Юань улсын 11 хаадын зургаа нь Занаду ордонд угсаа залгамжилсан байдаг. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа Занаду хот галд шатаж устжээ.

Өвс, ногоонд хучигдсан Занаду хотын туурийг археологийн хайгуул, шинжилгээний явцад илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар археологичид 1078 барилгын туурь, 700 гаруй суурь, 29 гудамж нээн олжээ. Занаду хотын ус зайлуулах систем орчин үеийн боловсронгуй системээс дутахааргүй ухаалаг, нарийн зохион байгуулалттай байсан бөгөөд хотын тууриас христийн болон буддын сүм, лалын мөргөлийн газруудын ул мөр олджээ. Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой мөр үлдээсэн Занаду хотын туурь балгасыг 2012 онд UNESCO Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.

ХУБИЛАЙ ХААН

Самуэл Т. Колериж (1797)

Хүмүүн хэмжиж үл барах агуй ангал тольдогсон
Наран хэжиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанд нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд цогцлоожээ…

Ахмад дипломатч Д.Бямбаагийн орчуулга

Марко Поло: Орчлонгийн элдэв сонин

(1-р боть, 61-р бүлэг)
Шанд хот, тэндэх Хааны ордны тухайд

Сүүлд дурдсан [Цагаан нуур] хотоос зүүн хойд ба хойд зүгийн дундуур гурван өдөр мордвол Шанд хэмээх одоогийн [Хубилай] хааны сүндэрлүүлсэн хотод ирнэ. Энд маш тансаг гантиг чулуугаар барьсан ордон байх бөгөөд ордны өрөө тасалгаа бүрийг хүн, араатан, шувуудын алтадсан дүрсээр чимэглэж, олон төрлийн мөд, цэцэг ургуулж, энэ бүхнээ тун чамбай, нарийн ур ухаанаар урласныг үзвэл сэтгэл баясгаж, гайхан шагшимаар.

ХУБИЛАЙ ХААН

Самуэл Т. Колериж (1797)

Хүмүүн хэмжиж үл барах агуй ангал тольдогсон
Наран хэжиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанд нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд цогцлоожээ…

Ахмад дипломатч Д.Бямбаагийн орчуулга

Марко Поло: Орчлонгийн элдэв сонин

(1-р боть, 61-р бүлэг)
Шанд хот, тэндэх Хааны ордны тухайд

Сүүлд дурдсан [Цагаан нуур] хотоос зүүн хойд ба хойд зүгийн дундуур гурван өдөр мордвол Шанд хэмээх одоогийн [Хубилай] хааны сүндэрлүүлсэн хотод ирнэ. Энд маш тансаг гантиг чулуугаар барьсан ордон байх бөгөөд ордны өрөө тасалгаа бүрийг хүн, араатан, шувуудын алтадсан дүрсээр чимэглэж, олон төрлийн мөд, цэцэг ургуулж, энэ бүхнээ тун чамбай, нарийн ур ухаанаар урласныг үзвэл сэтгэл баясгаж, гайхан шагшимаар.

Хубилай хааны дэргэд 1272-1289 оны хооронд 17 жил алба хаасан Венецийн аялагч Марко Поло Занаду хотын тухай: Хубилай хааны ордон болон түүний уран хийцийг гайхан шагширмаар хэмээн тэмдэглэн үлдээж, барууны ертөнцөд Мөрөөдлийн хот Занаду хэмээх ойлголтыг анх бий болгожээ.

Богд Хан уулын ар хормой, Хатан Туулын дэнж дээр орших Xanadu Residence нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, Шанд хотуудын домог түүхээс сэдэл авч, өнгөрсөн ба ирээдүй, өрнө ба дорнын соёлын огтлолцлыг шингээж, хуучиршгүй үнэ цэнэ, цаглашгүй ая тухыг цогцлоох өвөрмөц хэв загвараар баригдсан шинэ Монголын хотхон юм.

Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн аманд орших дан хаус, таун хаус, тансаг харшболон дээд ангиллын орон сууцаас бүрдэх 110 өрхийн өндөр зэрэглэлийн хотхоныг нийслэл хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд бүтээн байгуулав.

XANADU НЭРИЙН ТУХАЙ 5 СОНИРХОЛТОЙ БАРИМТ

ГАЛИГЧЛАЛ – Английн алдарт яруу найрагч,философич, Романтизмыг үндэслэгчдийн нэг Самуэл Т. Колериж өөрийн сод бүтээл Хубилай хаан шүлэгт Шанд хотыг Xanadu хэмээн галигласнаас хойш англи хэлний бүх түүхэн эх сурвалжид Xanadu гэж бичигдэх болжээ.

ЯРУУ НАЙРАГXanadu хотыг дүрсэлсэн Самуэл Т. Колерижийн Хубилай хаан шүлэг нь англи хэлээр бичигдсэн хамгийн агуу, хамгийн уран яруу бүтээлүүдийн жагсаалтад онцгой байр суурь эзэлдэг бөгөөд хэл шинжлэлийн судлагдахуун болж, барууны их дээд сургуулиудад заагддаг бүтээл юм.

АНГЛИ ҮГИЙН САН – Колерижийн шүлэг уран яруугаараа гайхагдсан тул хожим Xanadu гэж үг англи хэлний үгсийн санд орж, Google, Webster, Cambridge зэрэг томоохон толь бичгүүдэд a place of great beauty, luxury, and contentment буюу бахдам гоо үзэсгэлэн, яруу тансаг, сэтгэл ханамж төгс газар гэх шууд утга агуулах болжээ.

КИНО УРЛАГ – Бүх цаг үеийн шилдэг кино бүтээлийн тоонд ордог, алдарт найруулагч Orson Welles-ийн бүтээсэн Citizen Kane (1941) кино тус шүлгийг эшилдэг.

XANADU 2.0 – Шилдэг архитектур дизайн, усан доорх хөгжим, өндөр технологийн дэвшлүүдийг цогцлоосноороо гайхагддаг Билл Гэйтсийн гэр шилтгээнийг Xanadu 2.0 гэж нэрлэдэг. Энэхүү шилтгээн нь 150 сая ам.доллароор үнэлэгддэг байна.