ДАВУУ ТАЛУУД

COMMUNITY - DRIVEN ТӨЛӨВЛӨЛТ

Хотхоны оршин суугчид гэр бүл, найз нөхөд, хөршүүдийн хамт чөлөөт цагаа ая тухтай, зугаатай өнгөрөөх цаглашүй ая тухыг танд Xanadu Residence санал болгож байна.

Хотхон дотор гар бөмбөг, сагсан бөмбөг, ханын теннис, талбайн теннис, хүүхдийн тоглоомын талбай, цөөрөм зэргийг сайтар төлөвлөж байгуулсан. Түүнчлэн эрүүл агаарт алхах зам, Соёмбот уулын орой руу авирах жим гаргаж, хөрш дундын сүүдрэвч ба ил галд мах шарах грилл зэргийг суурилуулж байна.

Дээрх бүтээн байгуулалт нь барууны орнуудад хэвшсэн сайн хөршийн холбоо, найрсаг орчныг дэмжих зорилготой агаад нийт оршин суугчдад зориулсан сoncierge үйлчилгээ, Highland Park клубийн гишүүнчлэл зэргийг онцлон нэвтрүүлж буй нь хотхоныг хөгжүүлэх community-driven философид суурилсан юм.

Орчин

ЭРҮҮЛ, ЭКО, АЮУЛГҮЙ ОРЧИН

Нийслэл хотын хамгийн цэнгэг агаартай, хөрс болон агаарын бохирдолгүй, чимээ анир бага орчин таныг хүлээж байна. Түүнчлэн 24/7 харуул хамгаалалттай аюулгүй орчныг бүрдүүлсэн. Занаду Хотхон нь хадархаг хөрстэй уулын бүсэд баригдсан ба газар хөдлөлтийн 7 балл-д тэсвэртэй.

Орчин

НОГООН ОРЧИН

Хотхоны нийт талбайн 40-өөд хувьд ногоон байгууламж төлөвлөгдсөн ба нарс, чацаргана, гүйлс (монгол сакура), хус, улиангар, гацуур гэх мэт 30 гаруй төрлийн 40,000 орчим мод, бут, сөөг таригдаж байна.

Нийтдээ 25,000 гаруй талбайг зүлэгжүүлэх, 250мкв талбай бүхий хиймэл нуур, 57м үргэлжлэх горхи, 1500м урт гүйлтийн зам болон Соёмбот уулын орой руу өгсөх жимүүдийг хийх бүтээн байгуулалт үргэлжилсээр байна.

Орчин

ДЭД БҮТЭЦ

Төвийн эрчим хүч, төвлөрсөн дулаан болон цэвэр, бохирын шугамд холбогдсон. Мэргэжлийн тооцоо, судалгааг үндэслэн үерийн далан, шугам хоолойг барьж суурилуулан хотын үерийн ус зайлуулах байгууламжид холбосон.

Төлөвлөлт

ТОНОГЛОЛ, ХИЙЦ

Их түүх, ирээдүйг хослуулсан өвөрмөц сэдлийг амилуулж, төмөр бетон каркас хийц, сонгомол интерьер, дэлхийн стандартад нийцсэн TOTO, Danfoss, Siemens, Hyundai Telecom, Samsung гэх мэт шилдэг брэндийн тоноглол, материалыг ашиглан бүтээв.

Үнэ цэнэ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНЭ ЦЭНЭ

Амьдрах гал голомт бол гэр бүлийн хамгийн чухал хөрөнгө оруулалт бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдэж, илүү өгөөж авчрах ёстой. Хөрөнгийн үнэ цэнэ, худалдан авагчийн сэтгэл ханамжийг тэргүүн зорилгоо болгож, Xanadu Property Management СӨХ-ийн зүгээс хотхоны гадна орчны тохижилт, урсгал засварыг өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаглашгүй үнэ цэнийг бүтээнэ.

Үйлчилгээ

XANADU CONCIERGE SERVICE

Эртний Занаду хотод concierge үйлчилгээ байсан болов уу? Хариулт нь мэдээж тийм. Хотхоны оршин суугчдын цаглашгүй ая тухыг хангах үүднээс:

  • Олон улсын нислэгийг хамгийн боломжит хугацаа, төсвөөр захиалж өгөх;
  • Захиалгын дагуу хот дотор шуудан, албан бичиг хүргэх;
  • Төрсөн өдөр, тансаг зэрэглэлийн хүлээн авалт зохион байгуулах бэлтгэл ажил;
  • Хотхоны хүүхдүүдийг Америк дунд сургууль руу зөөх;
  • Хими цэвэрлэгээнд хувцас өгөх, авчруулах;
  • Долоо хоног бүрт гэрийн гүн цэвэрлэгээ хийлгэх дундын үйлчлэгчээр хангах;

зэрэг ажил хэрэгч хүмүүсийн цаг хугацаа, зардал хэмнэсэн цогц үйлчилгээг Xanadu Concierge Service нэвтрүүлнэ.

Үйлчилгээ

XANADU CLUB HOUSE

Монголын эзэнт гүрний үеийн архитектур дизайн, монгол гэрийн загвараас сэдэвлэн бүтээсэн 5430м.кв талбай бүхий Xanadu – club house нь хотхоны оршин суугчид, зочид гийчдийн ая тухыг хангахад зориулагдсан community-driven философийн үргэлжлэл билээ.

Үйлчилгээ

HIGHLAND PARK - MEMBERSHIP CLUB

Xanadu Residence хотхоны оршин суугчид нь тус хотхоны стратегийн түнш Highland Park Membership club-т гишүүн болох онцгой эрх эдэлж, дараахь үйлчилгээг авах боломжоор хангагдана:

Үйлчилгээ

AMERICAN SCHOOL OF ULAANBAATAR

Тус хотхонд Xanadu Residence төслийн стратегийн түнш American School of Ulaanbaatar-ын цэцэрлэг, бэлтгэл ангийн цогцолбор байрлах бөгөөд энэ нь хотхоны оршин суугчдад маш их үнэ цэнэ авчирна гэдэгт бид итгэлтэй байна.